
Super Jump сургалт тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?
Шинжлэх ухааны нотолгоо, судалгаа, амьдралд буусан үр дүн
Орчин үеийн нийгэмд хүмүүс зөвхөн бие махбод төдийгүй оюун ухаан, сэтгэл санаагаа хөгжүүлэх, стресс бухимдлыг даван туулах, амжилтад хүрэх сэтгэлгээний шинэ хандлага эрэлхийлэх болсон. Энэ хэрэгцээний хариуд гарч ирсэн Super Jump оюуны дасгалын хөтөлбөр нь тархины үйл ажиллагаанд гүн гүнзгий, олон түвшний эерэг нөлөө үзүүлдгээрээ онцлог юм.
Тэгвэл Super Jump сургалт нь тархинд яг яаж нөлөөлдөг вэ? Энэ асуултад шинжлэх ухааны үндэслэлтэй, баталгаатай хариулт өгье.
I. Тархи өөрчлөгдөж чаддаг — Нейропластик буюу уян хатан чанар
Хүн бүрийн тархи уян хатан бөгөөд нас, нөхцөл байдлаас үл хамааран шинэ мэдээлэл сурч, шинэ мэдрэмж мэдэрч, өөрчлөгдөж чаддаг.
Энэ үзэгдлийг нейропластик (Neuroplasticity) гэж нэрлэдэг. Товчхондоо, энэ нь тархины бүтэц, үйл ажиллагаа гадаад орчин, бодол, мэдрэмж, зуршлын нөлөөгөөр өөрчлөгдөх чадвар юм.
Судалгаа:
Michael Merzenich, Norman Doidge зэрэг нейро-шинжээчдийн судалгаагаар тогтмол давтагдах дадал зуршил, сэтгэл хөдлөлтэй үйлдлүүд нь тархинд шинэ нейрон холбоос (синапс) үүсгэж, хуучин замналыг шинэчилж чаддаг болохыг тогтоосон.
➤ Super Jump -д хэрхэн ашиглагддаг вэ?
Super Jump-ийн инээмсэглэх, бодлоо удирдах, эерэг үг хэлэх, талархах, зорилгоо тодорхойлох зэрэг 8 төрлийн дасгалуудыг 10 хоногийн турш өдөр бүр давтах нь тархинд шинэ мэдрэмж, шинэ хандлагын нейрон зам үүсгэж, ухамсар ба хариу үйлдлийг дахин програмчилдаг.
Өөрөөр хэлбэл, Super Jump бол "тархины програмчлалын шинэчлэл" юм.

II. Эерэг сэтгэлгээ — Сэтгэл хөдлөлийн дааврын идэвхжил
Бидний сэтгэл хөдлөл, сэтгэл санаа зөвхөн сэтгэлзүйн ойлголт биш — энэ бол биохимийн үйл явц юм. Хүний тархинд дофамин, серотонин, эндорфин зэрэг аз жаргалын дааврууд ялгарах үед бид илүү амар тайван, зоригтой, бүтээлч, баяр баясгалантай болдог.
Судалгаа:
-
University of Kansas-ийн сэтгэл судлаачдын туршилтаар хуурамч ч бай инээмсэглэх нь хүртэл сэтгэл санааг сайжруулж, стресс даамжрахыг сааруулдаг (Tara Kraft & Sarah Pressman, 2012).
-
Dacher Keltner (UC Berkeley)-ийн судалгаагаар инээмсэглэл нь нийгмийн хүлээн зөвшөөрөл, итгэлцэл, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг нь нотлогдсон.
➤ Super Jump -д хэрхэн ашиглагддаг вэ?
“200 инээмсэглэл” дасгал нь сургалтын эхний шат бөгөөд энэ нь дофамины ялгаралтыг шууд нэмэгдүүлж, тархийг аз жаргалтай төлөвт оруулдаг. Ингэснээр дараагийн бүх дасгал үр дүнтэй болж, тархи “түлхүүрдэх” боломжтой болдог.

III. Бодлоо удирдах хүч
Хүн өдөрт 60,000–80,000 бодол боддог бөгөөд үүний 80 орчим хувь нь давтагддаг, сөрөг байдаг гэж судлаачид тогтоосон. Энэ бодлууд бидний өөрийгөө үнэлэх үнэлэмж, зорилго, үйлдэл, эрүүл мэнд дээр хүртэл сөргөөр нөлөөлдөг.
Super Jump сургалт бодлоо удирдах аргачлалд сургадаг.
Судалгаа:
-
Ethan Kross (University of Michigan)-ийн судалгаагаар өөртөө 3 дахь этгээдээр эерэгээр хандаж ярьсан хүмүүс илүү төвлөрөлтэй, стресс багатай байсан.
-
“Self-affirmation theory” гэх сэтгэлзүйн онолоор эерэг аффирмац нь тархины medial prefrontal cortex-ийг идэвхжүүлж, өөртөө итгэх итгэл, зоригийг нэмэгдүүлдэг.
➤ Super Jump-д хэрхэн ашиглагддаг вэ?
Super Jump-ийн дасгалын аргачлал нь шинжлэх ухаан үндэслэлтэй, хүнийг оюун бодлыг бодитоор эерэг болгон өөрчөх аргачлалд сургана. Энэ нь:
-
Өөрийгөө үнэлэх үнэлэмжийг өсгөдөг
-
Аминч үзэл, гутрал, айдсыг арилгадаг
-
Бодит үйлдэл рүү хөтөлдөг хүчтэй урам өгдөг
IV. Биеийн хэлэмж ба тархины физиологийн хариу үйлдэл
Биеийн хэлэмж зөв байвал тархи шууд өөр хандлага руу шилждэг. Таны нуруу бөгтийхөд итгэл сулрах, харин цээж дэлгэж, мөрөө өргөхөд итгэл нэмэгдэж, стресст дархлаа бий болдог.
Судалгаа:
-
Amy Cuddy (Harvard Business School)-ийн туршилтаар "power pose" буюу хаан шиг зогсох байрлалд 2 минут байхад тестостерон (итгэлтэй байдлын даавар) 20%-иар өсч, кортизол (стрессийн даавар) 25%-иар буурдаг.
-
Stanford-ийн 2021 оны судалгаанд “self-empowerment pose”-ийг дасгалжуулахад сурагчдын амжилт 17% нэмэгдсэн.
➤ Super Jump хэрхэн ашигладаг вэ?
“Хаан/Хатны харизм” гэх дасгал нь Super Jump-ийн салшгүй хэсэг бөгөөд оролцогчийг өдөр бүр хүчтэй өөртөө итгэлтэй байх биеийн хэлэмжийг дадлагажуулж, тархинд “би бол удирдагч”, “би чадна” гэсэн сигнал өгдөг. Тархины үйл ажиллагаа, гормоны баланс үүнийг хүлээн авч оюун санааг шинэ түвшинд аваачдаг.


V. Давтамж ба Тархины дахин кодчилол
Хүн нэг шинэ зуршил суулгахад 21–66 өдөр шаардлагатай байдаг. Super Jump сургалт энэ зарчмыг ойлгож, 10 хоногийн турш өглөө бүр 1 цаг зарцуулан мэргэжлийн дасгалжуулагчтай хөтөлбөрт хамрагдах боломжийг олгодог.
➤ Яагаад энэ чухал вэ?
-
Давтамжтай, тодорхой хугацаатай, сэтгэл хөдлөлтэй үйлдэл нь тархинд гүн кодлогдож, “шинэ би”-г бүтээдэг.
-
Хүний тархи мэдээлэл хүлээн авахдаа эмоци, давтамж, орчны нөлөөг онцгойлон ашигладаг.
Super Jump үүнийг дараах аргаар гүйцэлдүүлдэг:
-
Сэтгэл хөдлөлийг идэвхжүүлэгч дасгалууд
-
Өдөр бүрийн давтамж, хөтөлбөрийн тодорхой байдал
-
Багаар хэлж, бие махбодоор үйлдэл хийх
-
Сэтгэлзүй бодлын шинэчлэл, сэтгэл хөдөлгөм зорилго, хүсэл тэмүүллийн идэвхжил
Super Jump бол “оюуны фитнесс”
Super Jump сургалт бол зүгээр нэг сэтгэлзүйн лекц биш. Энэ бол шинжлэх ухаанд үндэслэсэн, хүний тархины бүтэц, бодол, зуршилд шууд нөлөөлдөг дадал зуршлын систем юм.
Таны тархи дараах байдлаар өөрчлөгдөнө:
Хувьсал | Эхний 1-3 хоног | 5-7 хоног | 10 хоног |
---|---|---|---|
Сэтгэл санаа | Илүү урамтай | Эерэг бодол давамгайлна | Дотоод мотиваци тогтоно |
Өөртөө итгэх итгэл | Нэмэгдэнэ | Зоригтой шийдвэр гаргана | Амьдралд өөрчлөлт хийх эрмэлзэлтэй болно |
Сэтгэлгээ | Гутранги бодол буурна | Эерэг дотоод яриа давамгайлна | Зорилгоо тодорхой хэлж чадна |
Та өөрийгөө дахин програмчилж чадна
Хэрвээ та өөрийн амьдралыг шинэ түвшинд хүргэх, стресс, айдас, гутралаас ангижрах, сэтгэлгээний хязгаарлалтгүйгээр амьдрахыг хүсэж байвал Super Jump танд яг тохирно.
Сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу!
Add comment
Comments