
Super Jump-н тухай
Super Jump бол зөвхөн оюуны 8 дасгалыг заадаг онлайн сургалт төдий биш — харин таны амьдралыг бүхэлд нь шинэ түвшинд хүргэх хөгжлийн хөтөч юм.
Энэхүү сургалтын онцгой давуу тал нь суралцагч бүрт та өөрөө хүсвэл Оюуны дасгалжуулагч болох олон улсын эрх олгодог явдал юм. Та өөрийгөө хөгжүүлэхээс гадна, бусдад туслах, оюун ухааныг нь сэрээх гайхамшигт үйлсэд оролцох бүрэн боломжтой.
Зөвхөн нэг удаагийн 10 өдрийн онлайн сургалтад хамрагдсанаар та:
-
Сэтгэл зүй, бие махбод, энергиэ сэргээх
-
Амьдралдаа шинэ эерэг дадлуудыг суулгах
-
Стресс, түгшүүрээс ангижрах
-
Өөртөө итгэх итгэлийг сэргээх
зэрэг олон чухал чадварыг эзэмшинэ.
Энэ бол таны амьдралын шинэ эхлэл байх болно!
Өөрийгөө өөр өнцгөөс нээж, амьдралаа эрч хүч, урам зориг, амар амгалангаар дүүргээрэй.
10 өдрийн сургалтын төлбөр: 189,000₮

СУРГАЛТ ХЭРХЭН ЯВАГДДАГ ВЭ?
Сургалтын хэлбэр
ОНЛАЙН
Нийт сургалтын хугацаа
10 ӨДӨР
Сургалт үргэлжлэх цаг
1 ЦАГ
Оюуны 8 дасгал
200 инээмсэглэл
Өдөрт 200 удаа инээмсэглэх дасгал нь таны сэтгэл санааг сэргээж, тархинд эерэг энерги, аз жаргалын даавар ялгаруулж дархлааг дэмждэг.
Инээмсэглэл нь амьдралд аз жаргал, эерэг боломжуудыг энергиэрээ татдаг.

Бодлоо удирдахуй
Энэ дасгал нь сөрөг бодлыг ухамсартайгаар илрүүлэн зогсоох, бодлоо хянахад тусалдаг. Сөрөг бодол нь өвдөлттэй холбоотой гэж бие махбодь хүлээж авах тул дасгалаараа сөрөг бодлоо зогсоож чадна.

Хаан хатны зан төлөв
Өөртөө итгэлтэй, эзэрхийлсэн хаан/хатан мэт алхах дасгал. Биеийн хэлэмжээрээ хүч чадал, эрч хүчийг илэрхийлж, хүчирхэг энергиэ сэргээснээр амьдралд илүү амжилттай байх үндэс болдог.

Эрүүл бие
Хүйтэн усны дасгал нь дархлаа сайжруулж, сөрөг сэтгэл хөдлөлөөс ангижруулдаг. Аливаа өвчлөлөөс сэргийлэх хамгийн хүчирхэг дасгал билээ. Энэ нь тархины үйл ажиллагааг сэргээж, энергиээр цэнэглэдэг.

Сэтгэл хөдлөлөө удирдах
Сөрөг сэтгэл хөдлөлүүдийг хяналтдаа авч, бухимдал, уур хилэнгээ тоолон хүлээх дасгал. Ингэснээр та сэтгэл санааны тэнцвэртэй байдалд хүрч, аз жаргалтай болдог.

Аудио трейнинг
Өөртөө эерэг үгсийг давтан хэлэх, далд ухамсартаа итгүүлэх, дотоод итгэлийг нэмэгдүүлэх, сэтгэл санааг сэргээх аудио дасгал. Өдөрт хэдэн цаг ч сонсож болох хүчтэй оюуны дадал юм.

Сөрөг мэдээллээс өөрийгөө хамгаалах
Өдөр тутмын сөрөг мэдээлэл, муу мэдээ, хортой ярианаас өөрийгөө хамгаалах дасгал. Эерэг мэдээллийг сонгон авч, сэтгэл зүйн эрүүл байдлаа хадгална.

Эрхэм зорилго
Амьдралынхаа утга учир, эрхэм дээд зорилгоо тодорхойлон оюун ухаан, сэтгэл зүйгээ хөгжүүлэх дасгал. Энэ нь таны амьдралыг илүү утга учиртай, эрч хүчтэй болгодог.
